Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт ойрын гэрлийг асаах ёстой.
Суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүй.
Харин 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхийг хориглодог байна.
Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.