16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 14:59:18
Нүүр хуудасМэдээДөрвөн авто машин шатсан хэрэг гарчээ

Дөрвөн авто машин шатсан хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2020.01.01-ний өдрийн 05:03 цагт иржээ. Улмаар Тоёота приус 20, 30, кроун болон Санта фи загварын дөрвөн машин шатжээ. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, 20 минут ажиллан галыг унтраажээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Эхний байдлаар дүгнэхэд хамгийн сүүлд зогсоолд зогссон автомашины жолооч машины байрлуулах үед “Хогны машин ирж хог ачих гэж байхад орцны жижүүр ирж урд байрны хүмүүс СӨХ-ны мөнгөө төлөөгүй тул хогийг нь битгий ачаарай” хэмээн хэлсэн байна. Ингээд үүрээр хэдэн залуучууд машин шатаж байна гэсэн дуудлага өгсөн. Нэлээн хур хог ихтэй байсан тул гал юунаас болж гарсан эсэхийг шалгаж байгаа. Тухайн гал гарсан газарт камер байгаа ч зогсоол буюу хогны цэг рүү чиглээгүй байсан.Хогны машин ирэхэд хогоо ачуулсан бол дөрвөн иргэн эд хөрөнгөөрөө хохирохгүй байх байсан. Шатсан дөрвөн автомашины хувьд даатгалгүй бол хохироод үлдэхээс гадна иргэний нэхэмжлэхээр СӨХ цаг тухайд нь хогоо ачуулаагүй хэмээн шүүхдэн хохирлоо барагдуулах боломжтой” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН