-22 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 03:20:01
Нүүр хуудас Мэдээ Д.Гантулгын шүүх хурал дахин хойшиллоо

Д.Гантулгын шүүх хурал дахин хойшиллоо

УИХын гишүүн асан Д.Гантулга иргэн Ч.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Анх энэ хэрэг олон нийтэд ил болсоноос хойш олны анхаарлыг татаж өнөөдрийг хүрсэн. Гэвч энэ хэргийн үнэн мөнийг тогтоох шүүх хурал хойшилсоор байна.

Тодруулбал, 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдсэн гэх энэ хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаанд шалгагдаж 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал  нь болсон юм. Энэ шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна гэх үндэслэлээр хэргийг буцааж, өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн. Энэ хооронд энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр дахин гомдол ирсэн юм. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учраас уг хэрэгт нь мөн яллагдагчаар татсан байдаг.

Ингээд Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн. Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг таван өдрийн өмнө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж яллагдагчыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон юм. Гэвч шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшлоод байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН