1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 01:15:37
Нүүр хуудас Мэдээ Д.Нямхүү: Дахин хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Д.Нямхүү: Дахин хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн дахинаа 216 улс оронд 7,3 сая хүн өвчилж, 412 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 122 мянган хүн шинээр халдвар авч, хоёр мянга гаруй хүн нас баржээ. Харин ОХУ халдварын хэмжээгээрээ дэлхийд гуравт бичигдсэн хэвээр байна. Өчигдөр тус улсад дахин 8590 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Харин манай улсын хувьд дахин хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан таатай мэдээ байна.

Д.Нямхүү: “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй ээ. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна” гэж мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН