Нүүр хуудасМэдээД.Нямхүү: Зургаан хүн эдгэрч, гурван хүнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Зургаан хүн эдгэрч, гурван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр манай улсад бүртгэгдсэн тохиолдол гурваар нэмэгдэж 197 боллоо. Харин дэлхий дахинд халдвар авсан нийт иргэдийн тоо 7 сая 575 мянгад хүрч, нас баралт 422 мянгад хүрээд байгааг дуулгалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийд 128 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн нас барсан байна. Мөн өвчлөл өмнөх өдрийнхөөс 235, нас баралт 277 хүнээр нэмэгджээ. Ялангуяа АНУ, Өмнөд Африк, ойрхи Дорнод, Пакистан, Энэтхэг зэрэг улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Мөн Өмнөд Судан улсад хоёр хүн тутмын нэг нь халдвар аваад байгаа ажээ. Тиймээс дэлхий даяар өвчлөл тархсаар байгаа учир анхаарал болгоомжлолоо сулруулж болохгүйг дахин санууллаа. Сүүлийн 24 цагийн дотор АНУ-д л гэхэд 20 мянга гаруй шинэ тохиолдол, 834 нас баралт бүртгэгдсэн бол Бразил улсад 30400 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин БНСУ-д 56, Япон улсад 38, БНХАУ-д 7 тохиолдол бүртгэгдсэн байна.

Д.Нямхүү:  Зургадугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 241 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  238 хүнд коронавирус илрээгүй. Харин үлдсэн гурван хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Эдгээр нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс юм. Мөн өнөөдөр зургаан хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ” гэж мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН