23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 22:55:48
Нүүр хуудасМэдээД.Нямхүү: 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Д.Нямхүү: 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит  мэдээллээ өглөө. Коронавирусийн халдвараар дэлхий 216 улс оронд 7 сая 184 мянган хүн өвчилж, 400 мянга гаруй хүн нас бараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэнээр өнгөрсөн ням гарагт 136 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн болохыг онцолсон. Харин өдрөөс өдөрт нас баралт буурч байгаа сайн мэдээ байна. Сүүлийн 24 цагийн дотор 102 мянган хүн шинээр халдвар авч, 2000 хүн нас барсан байна. Мөн өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 3.5 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин ОХУ-д 24 цагийн дотор 8985 хүн өвчилжээ. Энэ улсад сүүлийн сар гаруйн хугацаанд халдварын тохиолдол өдөрт л 8-9 мянгаар нэмэгдэж байна. Буриад, Эрхүү, Чита, Тува мужуудад ч халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир хил залгадаг аймгуудыг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна. Ялангуяа Тува мужтай хиллэдэг Увс аймаг онцгой анхаарах хэрэгтэйг ЭМЯ-аас санууллаа. Харин өнөөдөр дахин 10 хүн эдгэрч эмнэлгээс гарсан таатай мэдээ байна.

Д.Нямхүү: “Зургадугаар сарын 8-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторит 20, Дархан-Уул аймгийн салбар лабораторит мөн 20 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн өнөөдөр сайн мэдээтэй, 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Энэ 10 хүн нь ОХУ-аас ирсэн оюутнууд, 18-25 насны залуучууд байгаа. Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, Цэргийн төв эмнэлэгт 15, бусад тусгаарлах байрнуудад үлсэн хүмүүсийг тараан байрлууллаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН