1 C
Ulaanbaatar
Лха, 27 10 сар 2021 10:46:26
Нүүр хуудасМэдээД.ТРАМП БЭЛГЭНД АВСАН МОРИО “ЯЛАЛТ” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ

Д.ТРАМП БЭЛГЭНД АВСАН МОРИО “ЯЛАЛТ” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлѳгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордны үүдэнд угтан авсан онцгой том үйл явдал тохиолоо.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийнхэнтэй нээлттэйгээр харилцаж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тэрбээр “Монголчууд дайчин сайн бөхчүүдтэй. Би Японд очихдоо Монголд сумогийн дѳрвѳн их аварга байдаг гэж сонссон юм. Тэдний нэг нь айлчлалын багт цуг ирсэн байна. Бидэнд дайчин аваргууд хэрэгтэй” гэв.

Энэхүү айлчлалд зориулж Монгол Улсын Ерѳнхийлөгч Д.Трампийн хүүд морь бэлэглэсэн.

Энэ талаар “Та Монголоос бэлгэнд авсан морио харсан уу. Нэр ѳгсѳн үү” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Сайхан адуу байна билээ. Ялалт гэж нэрлэсэн” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН