Нүүр хуудасМэдээД.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг сунгалаа

Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг сунгалаа

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах тухай саналыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.Тус шүүхээс дээрх саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол…” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН