Нүүр хуудасМэдээЕвропын улсуудад ажилд зуучилна гэх зард хууртагдахгүй байхыг анхааруулж байна

Европын улсуудад ажилд зуучилна гэх зард хууртагдахгүй байхыг анхааруулж байна

Олон нийтийн цахим сүлжээгээр болон хувь хүмүүс Европын улсуудад “Өндөр цалинтай ажилд зуучилна”, “Хямд зардлаар аялуулна” зэрэг зар мэдээлэл их түгээгдэж байна. Ингэж хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарах нь ихэсчээ.

Тухайлбал, Серби Улсад ажилд зуучилна гэх зарын дагуу бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул ийм төрлийн мэдээлэлд хууртагдахгүй байхыг ГХЯ-аас сэрэмжлүүлж байна.

Мөн гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсад тухайн улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа бөгөөд гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, виз авсны үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгийг анхаараарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН