Нүүр хуудасМэдээЕТГ: Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо

ЕТГ: Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх төрт ёсны түүхийг өгүүлсэн үзмэрүүдтэй танилцаж, музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичлээ.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, Мэгжид Жанрайсэг шүтээн болон хийдийн соёлын үнэт өвийг үзэж сонирхлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН