Нүүр хуудасМэдээЖижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдааны нээлт боллоо.  Энэхүү үзэсгэлэн худалдаа аравдугаар 23-ныг дуустал үргэлжлэх юм. 

Энэ жил есөн дүүргийн 140 гаруй иргэн, аж ахуй нэгж 2000 орчим бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэн, худалдаанд оролцож байна. Үзэсгэлэн, худалдаанд дотоодод үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдээс асрын түрээс авахгүй байгаа юм. Тиймээс худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах аж. Мөн нийслэлийн хэмжээнд 43 аж ахуйн нэгж байгууллагад нийт 670,000 орчим жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид ажилладаг байна.  Өнгөрсөн жил 130 гаруй иргэн, аж ахуй нэгж 1500 орчим бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН