18.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:42:38
Нүүр хуудасМАНДЫН БҮТЭЭЛСошиал Эрүүл МэндЖирэмсэн үед элбэг тохиолддог хүндрэлүүд

Жирэмсэн үед элбэг тохиолддог хүндрэлүүд

1.Дутуу төрөлт

Дутуу төрөлт гэдэг нь 37 долоо хоногоос өмнө төрөхийг хэлдэг ба дутуу төрсөн нярай нь бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул ийм нярай төрсөн тохиолдолд аав ээжээс нь илүү анхаарал шаардагддаг. Иймээс дутуу төрдөг өгүүлэмжтэй эмэгтэйчүүд эмчийн онцгой хяналтанд байх шаардлагатай. Дутуу төрөхөд нөлөөлдөг олон шалтгаан байдаг ч хамгийн түрүүнд умайн хүзүүний дутмагшил ба үтрээний цэвэршилтийг үнэлэх хэрэгтэй байдаг тул та эмчид хандаж зөвлөгөө авах нь зөв шүү.

2.Жирэмсэн үеийн хордлого

Жирэмсний эрт ба хожуу хордлого гэж байдаг. Эрт үеийн хордлого гэдэг нь эмэгтэйн дотор муухайрч, бөөлжих, шүлс асгарах юм. Өдөрт хэдэн удаа бөөлжиж байгаагаас нь хамаарч хүнд, дунд болон хөнгөн хэлбэрийн эрт үеийн хордлого гэж ангилдаг. Гэхдээ жирэмсний үед дотор муухайрах нь хордлого биш шүү. Энэ нь жирэмсэн болсонг илтгэх шинж тэмдэг.

Жирэмсэн үеийн хожуу хордлого нь нилээд анхаарал татах асуудал юм. Хожуу хордлогын үед эхийн даралт ихсэх, хавагнах, толгой өвдөж дотор муухайрч, аюулхай дээр өвддөг ба энэ нь эхийн даралт ихэссэнтэй холбоотой үүсдэг. Хожуу хордлого нь эх болон хүүхдэд муугаар нөлөөлдөг. Иймээс дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

3.Чихрийн шижин

Хэдийгээр эмэгтэй та өмнө нь чихрийн шижингүй байсан ч жирэмсэн үед чихрийн шижин үүсч болдог. Иймээс жирэмсэн үеийн зөв хооллоолт, дасгал хөдөлгөөн чухал юм. Эмэгтэй та өөрөө чихрийн шижинтэй болоод зогсохгүй төрөх хүүхэд нь чихрийн шижинтэй, зүрхний гажигтай төрөх эрсдэл нь эрүүл ээжээс төрсөн нярайтай харьцуулахад илүүтэй байдаг олон улсын судалгаа байдаг. Жирэмсэн үеийн чихрийн шижин нь төрөөд хэвийн болдог хэдий ч дараагийн жирэмслэлтийн үед дахин чихрийн шижин үүсэх магадлалтай учраас жирэмслэхээс өмнө дотоод шүүрлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

4. Өндөр эрсдэлтэй жирэмсэн

Дараах эмэгтэйчүүд өндөр эрсдэлтэй жирэмсэнд хамаарагддаг.

  • Жирэмсэн эмэгтэйн нас. 17-с бага, 35-аас дээш насны эмэгтэйчүүд жирэмсэлбэл өндөр эрсдэлтэй жирэмсэн бүлэгт хамааруулдаг.
  • Өвчний түүх. Жирэмсэн биш үедээ архаг хууч өвчинтэй эсвэл өмнөх жирэмслэлтийн үед дутуу төрсөн, зулбасан, амьгүй хүүхэд төрүүлж байсан, жирэмсэн үеийн чихрийн шижинтэй байсан, даралт ихсэж хавагнаж байсан бол та энэ бүлэгт хамааарагдана.
  • Амьдралын хэв маяг. Тамхи татдаг, архи уудаг, нэг эмийг удаан хугацаагаар тогтмол уусан, илүүдэл жинтэйбол жирэмсэн эмэгтэй та өөрөө болон хүүхэд тань эрсдэлд орох боломжтой байна.

Танд анхааруулах зүйлс байнаа. Юу гэвэл:

  1. Жирэмслэхээсээ өмнө эмэгтэй та нөхөртэйгээ эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө авч төлөвлөж жирэмсэлбэл илүү эрсдэл бага байх болно.
  2. Жирэмсний хугацаанд товлолт үзлэгтээ тогтмол хамрагдаж байгаарай. Ялангуяа та өндөр эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа бол жирэмсний 2,3-р гурван сард илүү хянуур хандаж үзлэгтээ хамрагдаж байгаарай.
  3. Хяналтын эмэгтэйчүүдийн эмч нь өвчтөний биеийн байдлаас хамаарч дараах үзлэгүүдийг нэмэлтээр хийдэг. Үүнд:
  4. Ургийн хэт авиан шинжилгээ (эхо)
  5. Умайн хүзүүний уртыг эхогоор хянах (дутуу төрөх эрсдэлтэй эмэгтэйчүүдэд)
  6. Ураг орчмын шингэнийг хэмжих (ураг орчмын шингэн их, бага байгаа тохиолдолд хянах зорилгоор)

Эмэгтэй та жирэмслэх төлөвлөгөөтэй эсвэл жирэмсэн бол бидэнд хандаарай.

Утас: 99289813

FB хаяг: Гурванбүсгүйэмнэлэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН