-8 C
Ulaanbaatar
Ням, 07 3 сар 2021 13:31:00
Нүүр хуудас Бусад Жирэмсэн үеийн хэт таргалалтаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай  байна

Жирэмсэн үеийн хэт таргалалтаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай  байна

Т.Одбайгал (НӨАГ-ын эмэгтэйчүүдийн их эмч, АУ-ны доктор)

-Жирэмсэн эхчүүд маань тонус өгч байна гэдэг. Тонустай үед юуг анхаарах ёстой вэ?

-Тонус ямар хэлбэрээр мэдрэгдэж байгаагаас шалтгаална.  Эхо дээр тонус харагдах нь энгийн зүйл.  Сууж байгаад босохоор хатгуулж өвдөх, орон дээр хэвтэж байгаад нааш цааш хөрвөөхөд хатгуулах бол байж болно. Учир нь умай өөрөө цочирт агшдаг эрхтэн. Ямар үед эмгэг болох вэ гэвэл сайхан тайван унтаж байхад шөнө дунд хатгуулж өвдөх. Ийм тохиолдолд эхчүүд маань аль болох тайван байх, амрах хэрэгтэй. Хамгийн гол нь ажил амралтаа зохицуулах л ёстойг дахин дахин сануулъя.

-Жирэмсэний эхэн үед бэлгийн хавьталд орж болохгүй гэсэн заалт бий. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөөч?

-Бэлгийн харилцаанд орж болно. Гэхдээ ямар үед бэлгийн харилцааг хориглодог вэ гэвэл өмнө нь дутуу төрсөн болон үр зулбаж байсан, эхэс дор байрласан үед бэлгийн харилцааг эхний 3 сар хатуу хориглодог. Төрөх дөхөх үеэр  эхэс ховхордог учраас мөн адил хориглоно. Бусад үед бэлгийн харилцаанд орж болно. Гэхдээ болгоомжтой орох хэрэгтэй.

-Хөл хүнд болон төрөх буй эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа юу байна?

-Таргалалт.  Жилээс жилд шинээр мэндэлж буй хүүхдүүдийн жин томорч байна. Анхны төрөлтийг аль болох өөрөөр нь төрүүлэхийг хүсдэг боловч яах аргагүй, хүүхэд том тохиолдол касер болчихдог. Хүүхэд томордог гол шалтгаан жирэмсэн үедээ хоол ундаа зохицуулахгүй идэж, хөдөлгөөн бага хийж байгаагаас л шалтгаалж байна. Жирэмсэн үеийн энгийн жин нэмэлт 10-14 кг байх ёстой. Гэтэл илүү жин 30 кг хүрч байна. Хэт их том хүүхэд төрүүлсэнээс улбаалан үтрээ унжих, шээс задгайрах зэрэг хүндрэлүүд ихээр гардаг. Тиймээс аль болох жирэмсэн үедээ жин нэмэхгүй байх, зөв зохистой хооллож дасгал хөдөлгөөн хийж байгаарай.

-Төрсөний дараах шээс задгайрлаас хэрхэн сэргийлэх вэ?

-Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол кегалын дасгалыг тогтмол хийж сурах. Санах бүртээ дасгалаа хийж хэвших хэрэгтэй. Энэ дасгал ямар нэг лазер эмчилгээ, элдэв дасгалын төхөөрөмжөөс илүү бодитой эрүүл арга шүү гэдгийг хэлмээр байна.

Зөвлөгөө өгсөнд тань баярлалаа

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН