21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:01:04
Нүүр хуудас Мэдээ Жолооч нар стандарт бус гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь хориотой

Жолооч нар стандарт бус гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь хориотой

Тээврийн хэрэгсэл 60-80 км цагийн хурдтай явж байгаа тохиолдолд секундэд 40 метр явах боломжтой. Эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслийн хурц гэрэлд жолоочийн нүд дасан зохицоход 4 орчим секундыг зарцуулдаг байна. Ингэхээр нийт 400 орчим метр газрыг нүдээ аниад туулж байгаа гэсэн үг. Тиймээс өөрийгөө болон өрөөлийг эрсдлээс хамгаалж жолооч нар хол ойрын гэрлийг шилжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар холын гэрлийг 150-200 метрт шилжүүлж ойрын гэрэл дээр тавих ёстой гэж заасан байдаг. Холын гэрлийн тусгал 700 метрийн цаанаас хүний нүдэнд нөлөөлдөг байна. Барагцаалбал тээврийн хэрэгсэл 60-80 км цагийн хурдтай явахад секундэд 40 метр явах боломжтой гэж үзье. Харин гэрлийн гялбаанд орсон нүд 4 орчим секундын хугацаанд дасч эргэж хэвийн байдалдаа шилжинэ. Харин энэ хугацаанд 400 орчим метр газрыг туулах боломжтой байгаа юм. Ингэхээр нүдээ аниад 400 орчим метр газрыг туулсан гэсэн үг юм.

Өнгөрсөн онд хол ойрын гэрэл шилжүүлэх, стандарт бус гэрлийг хэрэглээнээс хасах зэрэг шалгалт явуулсан ч жолооч нарын замын хөдөлгөөний дээрх дүрмийг биелүүлэх байдал хэрэгжихгүй байгаа нь стандартын бус тээврийн хэрэгслүүдээс харагдаж байна. Гэрлээ шилжүүлэхгүй байх нь жолооч нарыг хэсэг хугацаанд замаа харах боломжгүй болгодог байна.

Мөн 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд кесно гэрэл суурилуулсан байдаг байна. Харин манай улсад гаалиар орж ирсэн тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэгт тавих хяналт байдаггүй. Жолооч нар ч замын хөдөлгөөний дүрмийн дагуу худалдан авч буй тээврийн хэрэгслийнхээ гэрлийг солихыг хүсдэггүй байна. Гэрлийн гялбааг бууруулах бас нэгэн хүчин зүйл нь замын гэрэлтүүлэг юм. Замын гэрэлтүүлэг шар өнгийн 99 хувийн гэрэлтүүлэгтэй байх ёстой байдаг. Хэт бүдэг, замыг бүрэн хэмжээнд гэрэлтүүлж чадахгүй байгаа замын гэрлийг солих шаардлагыг ЗЦА-наас авто замын газарт хүргүүлдэг ч дорвитой арга хэмжээ авдаггүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН