1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 01:36:35
Нүүр хуудас Мэдээ Ж.Амгалан: Иргэний үүргээ биелүүлээгүй хүмүүст хуулийн хариуцлага тооцно

Ж.Амгалан: Иргэний үүргээ биелүүлээгүй хүмүүст хуулийн хариуцлага тооцно

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. 

Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Үүний хүрээнд ажиллаж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй ажилд зарим иргэний хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүй байдлаас болж зөрчлүүд гарч байна. Тухайлбал, тусгаарлагдаж байгаа иргэдийн дундаас зөрчил гаргаж байна.

  • “Бага баян” амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б “Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья” хэмээн бусдыгаа буруу зүйлд уриалан дуудаж, жагсаал маягийн юм хийх гэж оролдсон.
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авч ирсэн согтууруулах ундааг уух гэж оролдсон. Бусдад саванд хийж тараах гэж оролдсон ба зарим өрөөний хаалга үүдийг татсан зөрчил гаргасан.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс гаръя гэж дураараа авирласан.
  • Налайхын нэг хүн онгоцноос буугаад зугтаах гэсэн.

Зөрчил гаргасан иргэдэд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Монгол Улс хэдийгээр олон талын эрх чөлөөтэй орон боловч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тавигдаж буй шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн бүрийн хатуу үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй хүнтэй хариуцлага тооцно. Эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар арга хэмжээнүүдийг авна.

Бид гаргаж байгаа зөрчлүүдийг баримтжуулах ажлыг явуулж байгаа. Дэглэмийн тодорхой хугацаа дуусаад шинжилгээ нь сөрөг гарсан үед бүгдтэй нь хатуу хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Гаргаж байгаа зөрчил болгон дээр хариуцлага ирнэ шүү. Энэ үйлдлүүдээ таслан зогсоохгүй ямар нэгэн байдлаар эсэргүүцээд байгаа хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана” гэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН