Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаантай. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар төлөөлөгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл цацагдлаа. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт төлөөлөгчдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тус бичигт 15 төлөөлөгч гарын үсэг зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж хэлэлцүүлэх хуультай.
Эх сурвалжийн мэдээлснээр тус бичиг 10 гаран төлөөлөгч гарын үсэг зурсан байна. С.Амарсайханыг огцруулах болсон шалтгаан нь “Туул голын бургасыг сүйтгэсэн, халаа сэлгээнээс өөр дорвитой ажил хийгээгүй, тендерийн ажлыг хугацаанд нь зарлаагүйгээс бүтээн байгуулалтын олон ажил хойшилсон гэх зэргээс болсон гэлээ. Мөн энэ жил улсын төсвөөр 460 ажил хийгдэх ёстой байснаас 160 нь дөнгөж гэрээ зурсан байдалтай байна. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хэллээ.