7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 12:24:41
Нүүр хуудас Мэдээ Завханы С.Батсүх МУАЖ, хөтлөгч С.Чимгээ МУСГЗ, Н.Наранбаатар, Б.Отгонбат нар МУУГЗ цолоор...

Завханы С.Батсүх МУАЖ, хөтлөгч С.Чимгээ МУСГЗ, Н.Наранбаатар, Б.Отгонбат нар МУУГЗ цолоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий хүмүүст цол тэмдэг олголоо. Шагналыг өнөөдөр 11:40 цагт Төрийн ордонд гардуулна.

Монгол Улсын Төрийн соёрхол цолоор: 

  • ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь” бүтээл

Монгол Улсын ардын жүжигчин цолоор:

  • МУГЖ, дуучин С.Батсүх

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
  • Хөгжмийн зохиолч Б.Магсаржав,
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат
  • “Циркус Монголиа Хадгаа”  циркийн захирал Ч.Хатанбаатар

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ,
  • Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН