Нүүр хуудасМэдээЗалуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалт болж байна

Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалт болж байна

Энэхүү сургалтад 21 аймаг, 9 дүргийн 80 гаруй мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. Сургалтаар амьдрах ухааны сургалтын шинэчилсэн модулийн сургагч багш бэлтгэх сургалтын хүрээнд:

Сайн дурын ажлын онцлог

Залуучуудын төвийн үйл ажиллагаагаар дамжуулан орчин үеийн хүүхэд, залууст эзэмшүүлэх шаардлагатай ур чадварууд

Сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх чадвар

Асуудал шийдвэрлэх ур чадвар

Бусдаас ялгарах онцлог, давуу талаа танин мэдэж, амьдралд хэрэгжүүлэх дасгал

Хүүхэд залууст зориулсан тоглоомоор дамжуулан сэтгэл засах хөтөлбөр

Мөн хүүхэд, залууст зориулсан тархи амраах майндфүлнэс хөтөлбөр

Шилжин суурьшигч залуустай ажиллахад анхаарах зүйлс

Залуу гэр бүл зориулсан хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн уур амьсгалыг дэмжих, хүүхэдтэйгээ ажиллах дасгал

Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зэрэгт суралцах юм. Мөн тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал сургалтын хүрээнд Залуучуудын хөгжлийн төв ба жэндер сургагч багшийн сургалтын агуулга танилцуулж

Жэндерийн талаарх мэдлэг олгох сургалт

Жендэрийн сургалтын моделийг практикт хэрхэн суурилуулах сургалт зохион байгуулж байгаагаас гадна

Статистикийн мэдээллийн нэгсэн сан, түүний хэрэглээ, ашиглалт

Статистикийн мэдээллийг ашиглаж сурах ур чадвар

Захиргааны статистикийн анхан шатны бүртгэлийн статистикийн маягтын үндсэн ойллголт зэрэг сэдвийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрагдана.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад
2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
11 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
10 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН