Нүүр хуудасМэдээОБЕГ: Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын...

ОБЕГ: Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Эхбаяр хуримаа хийж, гал голомтоо бадраалаа

Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хамтран хуримын ёслолын арга хэмжээг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Эхбаярыг хуримыг хийж, гал голомтыг нь бадраалаа.

Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН