Нүүр хуудасМэдээЗамын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан автомашинд гал гарч 26 тонн ачаа шатжээ

Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан автомашинд гал гарч 26 тонн ачаа шатжээ

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд дараах дуудлага мэдээлэл бүртгэгджээ.


  • Дорноговь аймгийн Сайншанд сумын IV дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 22:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрх 26 тонн ачаа шатаж байсныг хоёр цаг 30 минут ажиллаж унтраасан байна.
  • Говь-Алтай аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, Цээл сумын төв, Жаргалт багийн оршин суугч иргэн Ц-ийн дөрвөн ханатай гэр бүрэн шатжээ. Энэ тухай дуулага тавдугаар сарын 30-ны 15:00 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.  
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 16:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид найман км замыг туулан 16:11 цагт очиж иргэн Э-ын 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.
  • ОБЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН