Гаалийн байгууллагын автоматжуулсан CAIS системд ТИР-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)–ийг холбож, нэвтрүүлсэнээр ТИР конвенцийн хүрээнд тээвэрлэгдэж буй бараа, тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулж, тус системийг нэвтрүүлсэн 45 улстай мэдээллийг цахимаар солилцох боломжийг бүрдүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлийн хүрээнд авто замын хилийн боомтуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэхдээ Замын-Үүд, Алтанбулаг, Боршоо боомтоор TIR горимоор тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдийг экспорт болон импортын бараа ачсан тээврийн хэрэгслүүдтэй хамт дараалалд зогсоож, цаг хугацаа алдуулахгүйгээр тусад нь нэвтрүүлэх эгнээ замыг төлөвлөсөн нь IRU \Дэлхийн авто тээврийн байгууллага\-с баримталж байгаа TIR горимын тээвэрлэлтэд зориулсан “Green channel”-ын бодлоготой нийцэж байна.