Нүүр хуудасМэдээЗамын-Үүд суманд КОВИД-19 илрүүлэх иж бүрэн пср оношлогооны болон гемодиализын аппараттай боллоо

Замын-Үүд суманд КОВИД-19 илрүүлэх иж бүрэн пср оношлогооны болон гемодиализын аппараттай боллоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Замын-Үүд сумыг 2021 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласны хүрээнд Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Монгол улсын эдийн засаг, худалдааны гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал.

Тиймээс энд ажиллаж амьдардаг иргэд, тэр дундаа цар тахлын үед нийт ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа 1000 гаруй жолоочийг нэн тэргүүнд шинжилгээнд тогтмол хамруулах, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгийн оношлогоо, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх шаардлага бий.

Үүний тулд Замын-Үүд суманд коронавирусын 500 ширхэг түргэвчилсэн оношлуур, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг тус тус гардуулан өгч, Замын-Үүд суманд Гемодиализын аппаратын асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа.

Үүний зэрэгцээ, Эрүүл мэндийн жилийн хүрээнд 20 сая төгрөгийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин гишүүн нар эмнэлгийн тохижилтод хандивлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН