2020.02.01-02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 321 дуудлага хүлээн авсны 237-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байжээ. Орон нутагт ноцтой осол гарсан байна. Тодруулбал: өнгөрсөн бямба гарагт шөнийн 11 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хар ямаат” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй иргэн Б нас барсан байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.