23.1 C
Ulaanbaatar
Ням, 01 8 сар 2021 14:27:07
Нүүр хуудасМэдээЗасгийн газар: Сургалтын төвийг нээх, 12-р ангийн сурагчдад давтлага өгөх асуудлыг шийдэв

Засгийн газар: Сургалтын төвийг нээх, 12-р ангийн сурагчдад давтлага өгөх асуудлыг шийдэв

Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхэлсэн.

12 асуудал хэлэлцэх дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлав.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ.

16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Ё. Баатарбилэгт даалгав.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН