Нүүр хуудасМэдээЗасгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзлаа

Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй өчигдөр уулзсан. Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм. Ажлын хэсгийн зүгээс “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлагатай байгааг онцолжээ.

Уулзалтад Ажлын хэсгийн гишүүдээс УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонго, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцсон байна. Харин “Рио Тинто” компаниас тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью Латхам, Рио Тинто Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН