Нүүр хуудасМэдээЗасгийн газрын ээлжит хуралдаанаар 27 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 27 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 27 асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажил, Авлигын эсрэг ажлын багийн мэдээлэл, Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж байна. Мөн хэлэлцэх асуудалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай,  Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлтийн талаар хэлэлцэх юм. Харин үдээс хойш 14:00 цагаас Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН