1. Цэцэрлэгийн нас- “Миний аав, ээж, эмээ, өвөөгийн ажил” сэдэвт 14 бүтээл ирж Самбуугийн Хотулан тэргүүн байранд;
2. Сургуулийн бага нас- “Миний баатар” сэдэвт 21 бүтээл ирж Гомбожавын Ичинхорлоо тэргүүн байранд;

3. Сургуулийн дунд нас-“миний ирээдүй” сэдэвт 15 бүтээл ирж Үүрцайхын Амин-үжин тэргүүн байранд;
4. Сургуулийн ахлах нас-“хүүхэд нас-мэргэжил сонголт” сэдэвт 3 бүтээл ирж Энхжаргалын Долгор авч тэргүүн байранд тус тус шалгарлаа.

Гар зургийн уралдаанд Тэргүүн байранд шалгарсан хүүхдүүдэд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр дурсамж, өргөмжлөл гардуулж, сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт хүсч, эх орондоо хайртай, мэдлэг боловсролтой иргэн болж хүмүүжихийг ерөөлөө.
