Нүүр хуудасМэдээЗГХХГ: 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг танилцуулжээ

ЗГХХГ: 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг танилцуулжээ

Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны шийдвэрийн 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг өнөөдөр /2025.05.07/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороон дээр тус тус танилцууллаа.

Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нар хийж, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулж, Засгийн газар дахь хяналтын тухай хууль, хууль тогтоомж, бодлого, шийдвэр, тайлан, мэдээллийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх зэрэг ажлын талаар мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН