Нүүр хуудасМэдээЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель...

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын хувьд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм.

Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг Европын Холбоо, түүний гишүүн улсууд тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн билээ.

Энэхүү уулзалтаар Европын Холбооноос манай улсад 2021-2027 онд хэрэгжүүлэх Олон жилийн баримжаат хөтөлбөрийг энэ оны эхээр батлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, уг хөтөлбөрийн хүрээнд түлхүү хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн Европын холбооны бизнес эрхлэгчдийг Монгол улсад хөрөнгө оруулахыг уриалан ажиллах, нөгөө талаас хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг тодорхой болгох талаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН