1 C
Ulaanbaatar
Мяг, 11 5 сар 2021 23:56:09
Нүүр хуудас Мэдээ Зимбаби оюутан Гурур вирусын эсрэг тэмцэлд нэгджээ

Зимбаби оюутан Гурур вирусын эсрэг тэмцэлд нэгджээ

Шар малгай, бээлий, маск өмссөн Мунярадзи Гурур Гуанси Жуанг мужийн Юлинь галт тэрэгний буудлын үүдэн дээр зорчигчдын биеийн температурыг шалган завгүй зогсох болжээ. Коронавирус уушгины хатгалгаа өвчний дэгдэлт гарсан тухай мэдээнд сэтгэл нь түгшсэн Гуанси Санхүү, эдийн засгийн их сургуулийн 21 настай Зимбабийн оюутан халдварт өвчинтэй тэмцэх сайн дурын ажилтнаар ажиллаж эхэлсэн байна.

“Эпидемийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих нөхцөл байдал маш хүнд байгааг би сайн мэднэ. “Тэмцэлд олон хүмүүс нэгдэж байгааг хараад би бас өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.” хэмээжээ.

Гэсэн хэдий ч Хятадад гарсан дэгдэлт баяр ёслолын аяллын үеэр эхэлж, өвчний тархалтыг зогсоох зорилгоор ихэнх хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Хятадад төдийгүй гаднах улс оронд тохиолдох тохиолдол нэмэгдсээр байгаа тул Африкт Гурурийн гэр бүлийнхэн түүний эрүүл мэндийн талаар санаа зовж, сайн дурын ажлаас гарахыг хүссэн байна. Харин Гурури “Хятад улс хорио цээрийн эсрэг маш олон арга хэмжээ авсан энд аюулгүй” хэмээн эцэг эхдээ хэлсэн байна.

21 настай оюутан Гурур “Халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд би чадах бүхнээ хийхийг хүсч байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ улс надад маш сайн халамж тавьсан. Одоо миний ээлж ирлээ.” хэмээжээ Өдөрт дөрвөн цаг ажилладаг Гурур нь 8 кг жинтэй цахилгаан шүршигч авч, хүлээлгийн өрөөг ариутгаж, эсвэл галт тэрэгний буудалд ороход хүмүүсийн температурыг шалгаж байна. Энэ нь амар ажил биш ч гэсэн Гурүриг олон Хятад зорчигч хараад гайхдаг. Гэхдээ тэд ихэнхдээ эрхий хуруугаа өргөж, магтаалын үг хэлдэг нь түүнийг ажлаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг болжээ. Гурурийн гадаад ангийнхан түүний сайн дурын ажил хийж байгааг олж мэдсэний дараа тэд урам зориг, талархлын захиа илгээж зарим нь түүнтэй хамт вирусын тархалтыг зогсооход туслах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Гурур “Би Хятадын ард түмний тэмцэлд айдас гэхээсээ илүүтэй үндэсний хүчтэй эв нэгдэл байгааг харж байна” хэмээн хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН