Нүүр хуудасВидео"Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас шинээр үйлчилгээнд гарсан автобусны онцлог, давуу талыг танилцууллаа

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас шинээр үйлчилгээнд гарсан автобусны онцлог, давуу талыг танилцууллаа

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аас шинээр үйлчилгээнд гарсан автобусны онцлог, давуу талыг танилцуулж байна.Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 224 автобус оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар 117 нь ирж, эхний 30 автобусны тоноглолыг хийн, бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үйлчилгээнд гаргажээ.Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зургаан чиглэлд тус бүр таван автобусыг тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үйлчилгээнд гаргажээ. Үлдсэн 87 автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргах юм байна.Иргэдэд үйлчилж буй шинэ автобуснууд нь дулаан, бүрэн камержуулалт хийгдсэн, галын хамгаалалтын системтэй, тохь тухтай, цонх нь цантахгүй гээд олон давуу талтай юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН