Нүүр хуудасМэдээЗТХЯ: ИРАН УЛСТАЙ АВТО ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ЭКСПОРТ, ИМПОРТОО НЭМЭГДҮҮЛНЭ

ЗТХЯ: ИРАН УЛСТАЙ АВТО ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ЭКСПОРТ, ИМПОРТОО НЭМЭГДҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2024 оны нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэбэй, Шандун мужуудад болон Шанхай хотод албан томилолтоор ажиллалаа.

Албан томилолтын үр дүнд, Хэбэй, Шандун мужуудын зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

Мөн агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх хүрээнд агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, иргэний нисэхийн чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг асуудлаар мужийн удирдлагуудтай санал солилцов.

Түүнчлэн Иран улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, манай хоёр улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн болон авто тээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

Ингэснээр хоёр улс аль аль нь экспортоо нэмэгдүүлж, манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН