Нүүр хуудасМэдээЗун болохоор согтуу зугаалдаг Монголчуудын балаг 5 настай хүүг усанд алдлаа

Зун болохоор согтуу зугаалдаг Монголчуудын балаг 5 настай хүүг усанд алдлаа

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5 настай хүүхэд усанд осолдсон талаар мэдээлэл гарч эрэн хайх ажил эхэлсэн.

Хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 хоногийн дараа буюу 2021.05.19-ний өдөр 18:48 цагт олсон байна.

Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өгчээ.

Хүүг усанд осолдох үед түүний ээж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухаангүй байсан байна.

Тухайн өдөр хүүгийн ээж найзуудын хамтаар салхинд гарахаар голын зах орсон бөгөөд хүүгээ дагуулж явжээ. Хүүхдүүд голоос ус хутгаж тоглож байхдаа М хүү осолдож харамсалтай хэрэг гарсан гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн юм.

Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх ёстойг энэхүү харамсалтай явдал харуулж байна.

Ийм дүр зураг урин дулаан цагт нэмэгддэг. Хүүхдүүдээ дагуулж аялаж зугаалах, голын зах орохдоо хараа хяналтаа алдах, томчууд нь архидан согтуурах зэрэг үйлдлээс болж бага насны хүүхэд эрсдэх явдал нэмэгддэг гэдгийг ОБЕГ-аас анхааруулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН