23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 23:07:22
Нүүр хуудасМэдээЗургаан байшинг гал түймэрт шатахаас авран хамгаалж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Зургаан байшинг гал түймэрт шатахаас авран хамгаалж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт 4 га газар өртөж , 8 байшин бүрэн шатсан.

Зургаан байшинг гал түймэрт шатахаас авран хамгаалж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН