Нүүр хуудасМэдээЗуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно

Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьж буй Сэлбэ дэд төвийн 28Мвт хүчин чадалтай Дулааны станцын барилга угсралтын ажлыг шалгасны дараа тус дэд төв орчим дахь 6.6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалт дээр ажиллав. Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулах аж. Харин өдгөө хийгдээд байгаа явган замын хашлага болон замын хийц бүтээц материал нь хотын Захирагчийн гэнэтийн шалгалтад бүдэрсэн тул чанаргүй зам, хашлагуудыг бүгдийг хуулж, чанартай материалаар дахиж гүйцэтгэхийг даалгасны зэрэгцээ ажлын явцад хяналт тавьж байгаа аж ахуйн нэгж болон төслийн нэгжийнхнийг хяналт хариуцлагаа чангатгахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН