Тус өдөрлөг нь алба хаагчдын гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, дурсамж бүтээх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын ар гэртэй танилцах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Булган сумын Минжит булган цогцолбор сургуулийн дэргэдэх “Минжийн сор” хамтлагийн авьяаслаг охидууд мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ өдрийн чимэг байлаа.
