Нүүр хуудасМэдээЗХЖШ: БНТУ-ын Үндэсний батлан хаммгаалахын их сургуулийн захирал Эрхан Афёнжуг хүлээн авч...

ЗХЖШ: БНТУ-ын Үндэсний батлан хаммгаалахын их сургуулийн захирал Эрхан Афёнжуг хүлээн авч уулзлаа

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, доктор, профессор Эрхан Афёнжу тэргүүтэй төлөөлөгчдийг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын цэргийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг хэлэлцэж, цэргийн алба хаагчдад зориулсан Турк хэлний дамжааг үргэлжлүүлэн зохион байгуулах, сонсогч болон туршлага харилцан солилцох цаашдын боломжийн талаар санал солилцов. Мөн хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал бригадын генерал Т.Буянбат оролцсон ба талууд энэ удаагийн айлчлал нь хоёр улсын цэргийн боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад цэргийн сургууль төгсөгч хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй төлөөлөлтэй танилцах уулзалт хийлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН