Нүүр хуудасМэдээЗХЖШ-ын даргаар Д.Ганзориг томилогдлоо

ЗХЖШ-ын даргаар Д.Ганзориг томилогдлоо

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээ өгснөөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн. Улмаар Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох саналыг ирүүлснээр өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжсэн. Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ.

ЗХЖШ-ын даргаар томилогдож буй Д.Ганзоригийн товч намтар:

  • 48 настай,
  • 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль,
  • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль,
  • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль,
  • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа,
  • 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж,
  • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн байна.

Харин ажилласан байдлын тухайд:

  • 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч,
  • 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш,
  • 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга,
  • 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн,
  • 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга,
  • 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт,
  • 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга,
  • 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад өнөөдөр ЗХЖШ-ын даргаар томилогдож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН