Нүүр хуудасМэдээЗээлийн хүүг зогсоож, түрээсийн төлбөрийг хөнгөлөх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна

Зээлийн хүүг зогсоож, түрээсийн төлбөрийг хөнгөлөх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна

БНХАУ-д шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан Монгол Улс  өндөржүүлсэн  байдал зарлан хорио цээрийн дэглэмийг 2020 оны 03 –р сарын 30-ыг хүртэл тогтоогоод байна. Хэдийгээр энэхүү хорионы дэглэм зөв боловч бизнес эрхлэгчдийн хувьд хүнд тусаад байна. Энэхүү үйл ажиллагаанаас зээлтэй иргэд зээлийн хүү төлөх боломжгүй болж, түрээстэй иргэд түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байна.  

Иймээс дараах үйл ажиллагаа зохион байгуулахыг  Улсын онцгой комиссоос Засгийн газар, Монгол банкнаас шаардаж байна. Үүнд:

  1. Хэдийгээр Онцгой байдлаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа зөв боловч зээлтэй, түрээс төлөгч иргэдийн хувьд хориотой байх хугацааны төлбөр төлөх асуудал хүнд байдалд орлоо. Иймээс  банк, зээлийн хүү, түрээсийн төлбөрийг  түр зогсоох ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Энэхүү арга хэмжээг төрийн өмчит байгууллагууд түрээсийн төлбөрөө хөнгөлж манлайлан оролцохыг шаардаж байна.
  2. Зээлдэгчдийн холбооноос 2020 оны 02-р сарын 17-20-ны хооронд  Монгол улсын засгийн газар, Төрийн гурван өндөрлөг, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Бусад ажилжааны банкуудад зээлийн хүүг бууруулах, түрээслэгчдийн түрээсийг царцаах ажлыг зохион байгуулахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн.   Эдгээр байгууллагаас , Монгол банк,  Ерөнхийлөгчийн тамгийн газараас хариу ирүүлсэн. Бусад албан бичигт хариу ирүүлээгүй байгууллага ямар арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгдэнэ үү.
  3. Манай холбоонд зээлтэй, түрээстэй иргэдээс зээлийн хүүг царцаах мөн түрээсийн төлбөрийг хөнгөлүүлэх талаар маш олон тооны  хүсэлтүүд ирж байна.  Зээлдэгчид, түрээслэгчид зээлийн хүү зогсоох түрээсийн төлбөрийг хөнгөүүлэх талаар хүсэлтээ харилцагч байгууллагадаа хандана уу.  Мөн “Зээлдэгчдийн холбоо” Page хуудсанд  харилцагч байгууллагадаа бичгээр  гаргасан хүсэлтийн зургийг нь илгээнэ үү.
  4. Монгол банкнаас манай байгууллагад ирүүлсэн А-1/196 тоот албан бичигт Танай холбооноос ирүүлсэн хүсэлтийн хувьд, зээлдүүлэгч, зээлдэгчдийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдах тул төрийн байгууллагыг зүгээс шууд оролцох боломжгүй гэсэн хариу өгсөн нь онцгой байдлын үед асуудлыг шийдэх хүсэлгүй байгаа нь илт байна.

Гэтэл Монгол Улсын ерөнхийлэгчийн тамгын газраас ирүүлсэн бичигт Монгол улсын засгийн газрын тухай хуулийн Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн9 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэг болон 13 р зүйлийн 7 дахь хэсэгт “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах…. бодлого боловсруулан хэрэгжүүлэх, хууль тогтоомжинд заасны дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах” гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээг авч онцгой ажиллагааг удирдан чиглүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилжээ. Энэ ньМонгол Улсын засгийн газар энэхүү ажил зохион байгуулах бүрэн боломжтойг илтгэж байна. Иймээс Зээлийн хүү зогсоох түрээсийн төлбөрийг хөнглөх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН