Нүүр хуудасМэдээИлүү их уншихыг уриалсан номын баяр

Илүү их уншихыг уриалсан номын баяр

29 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монголчууд номыг эрхэмлэдэг, дээдэлдэг уламжлалтай ард түмэн. 29 дэх удаагийн номын баярыг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, зохион байгууллаа. Нийслэлийн иргэд арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцож байгаад баяртай байна. Номын арга хэмжээг цаашид байнга дэмжинэ” гэлээ.

Мөн зохион байгуулагчид Улаанбаатарыг “Дэлхийн номын нийслэл” болгохоор зорьж, ажиллаж байгаагаа хэлж байсан юм. “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Энэ удаагийн номын баяр цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж байна. Өглөө бүр ариутгалын компани бүх асрыг ариутгахаас гадна асар бүрд ариутгалын бодис байрлуулж, халуун хэмжиж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхад анхаарсан. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан НЗДТГ болон нийслэлийн удирдлагууддаа баярлалаа” хэмээн ярив.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН