Нүүр хуудасМэдээИнтернэт хэрэглэгчдийн тоо 4.1 саяд хүрчээ

Интернэт хэрэглэгчдийн тоо 4.1 саяд хүрчээ

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2022 оны эхний хагас жилд 854.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.1 (14.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэхүү өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 62 (14.3%) тэрбум төгрөг, утсан холбооны орлого 26.0 (28.6%) тэрбум төгрөг, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 14.1 (14.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Кабелийн телевиз хэрэглэгчид 2022 оны хоёрдугаар улирлын эцэст 975.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 32.7 (3.5%) мянган хэрэглэгчээр өссөн байна.

Кабелийн телевиз хэрэглэгчид өсөхөд

  • Улаанбаатар хотод 6.5 (1.3%) мянга,
  • Дорноговь аймагт 2.5 (11.1%) мянга,
  • Ховд аймагт 2.3 (12.4%) мянга,
  • Дархан-Уул аймагт 2 (8%) мянга,
  • Хөвсгөл аймагт 1.9 (5.9%) мянган хэрэглэгчдээр тус тус өссөн нь нөлөөлөв.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид энэ оны хоёрдугаар улирлын эцэст давхардсан тоогоор 4.7 сая болж, өмнөх оны мөн үеэс 187.8 (4.2%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Энэхүү өсөлтөд Өмнөговь аймгийн хэрэглэгчид 12.8 хувиар, Улаанбаатар хотын хэрэглэгчид 9.1 хувиар, Дундговь аймгийн хэрэглэгчид 2.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Интернэт хэрэглэгчдийн тоо 2022 оны хоёрдугаар улирлын эцэст 4.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 136.6 (3.4%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Энэхүү өсөлтөд үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгчид 99.8 (2.5%) мянга, гэрээт интернет хэрэглэгчид 36.8 (10.7%) мянгаар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН