10.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 00:50:09
Нүүр хуудасМэдээИргэдээ эрүүл хүнсээр хангахаар гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн хугацааг сунгах төсөл өргөн...

Иргэдээ эрүүл хүнсээр хангахаар гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн хугацааг сунгах төсөл өргөн барьлаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Т.Аубакир нар нэр бүхий гишүүдийн санаачилсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүлжээ.

УИХ-аас 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Хууль хэрэгжсэнээс хойш нийтдээ 1.047.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлсөн

Энэ арга нь зардал өндөртэй, уналтад байсан газар тариалангийн үйпдвэрлэлийн өсөлтийг тогворжуулж тариаланчид, үйлдөэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих, иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад эрх зүйн томоохон дэмжлэг болсон.

Статистик мэдээгээр энэ хууль хэрэгжсэнээс хойш нийтдээ 1.047.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлснөөр тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгажээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийж, хураан авсан ургацын хэмжээ өсөж, газар тариалангийн салбарт өсөлт гарч байгаа хэдий ч дэвшилтэт техник, технологи нэвтэрч техникийн шинэчлэл хангалттай төвшинд хийгдээгүй байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас техникийн шинэчлэл төдийлэн сайн хийж чадахгүй байна гэж үзжээ. 

Тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэжээ

Манай орны хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, үйл ажиллагаа нь дөнгөж тогтворжиж буй энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, бэлчээрийн нөхөн сэргээлтийн техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэгчийн албан ёсны дилерийн тогтолцоог бүрдүүлэн техникийн борлуулалтын дараах үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин мөханизмыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Иймд тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлзгчдийг дэмжих шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН