7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 11:58:37
Нүүр хуудас Мэдээ Иргэн Г.Загдаад оноосон 6 жилийн ялыг хэвээр үлдээв

Иргэн Г.Загдаад оноосон 6 жилийн ялыг хэвээр үлдээв

Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ. 

Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/, /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ зэрэг үндэслэлээр 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.

Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН