Нүүр хуудасМэдээИрэх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаар хязгаарлана

Ирэх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаар хязгаарлана

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг багасгах, түгжрэл, осол аваарь гаргахгүй байх үүднээс ЗЦА-аас бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах болсон байна. Мөн баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор дугаарын хязгаарлалт хийж, зохицуулалт хийхээр болжээ. Сар шинийн баяраас өмнөх амралтын өдрүүдэд иргэд баярын бэлтгэлээ хийхээр олон нийтийн газар, худалдааны төвүүдээр явж, замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Өмнөх жилүүдийн судалгаанаас ч харахад замын хөдөлгөөн 50-70 мянгаар нэмэгддэг гэсэн тоо байна. Үүнээс болж түгжрэл, зам тээврийн осол ихэсч иргэдийг бухимдуулдаг учир энэ жил баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 3,10-ны бямба гаригт тэгш тоогоор, 4, 11-ний ням гаригт сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцох юм. Энэ нь өвлийн хуваарийн дагуу явагдах бөгөөд энэ нь өглөөний 10:00-20:00 цагийн хооронд үйлчлэх юм байна. Мөн Засаг даргын захирамжаар 6 дүүрэгт 2-3 худалдааны төв ажиллахаар болж байгаа. Тиймээс тухайн төвүүд өөрсдөө зохион байгуулагч гаргах үүрэг хүлээж байгаа юм байна. харин ЗЦА-аас хяналт тавьж ажиллана. Үүнээс гадна ирэх 2 хоёрдугаар сарын нэгэнд АН-аас жагсаал хийх болсноо мэдэгдсэн. Олон нийтийн газар төв талбайд жагсаал цуглаан болсон үед замын хөдөлгөөнд саад учруулдаг учир ЗЦА-аас зохицуулалт хийж ажиллана. Гэхдээ тухайн өдөр төв талбай орчмоор хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна. Өнгөрсөн шинэ жилийн баяраар согтуугаар жолоо барих тохиолдол багассан дүр зураг харагдаж байгаа ч орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоо барьснаас болж зам тээврийн осол их гарсан байна. харин хотын хөдөлгөөнд мөргөлдөх шүргэлцэх, явган зорчигч шүргүүлэх тохиолдол гардаг учир явган зорчигч ч  жолооч нар ч анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН