Нүүр хуудасМэдээ“Ирээдүйн дипломатууд” арга хэмжээ зохиогдлоо

“Ирээдүйн дипломатууд” арга хэмжээ зохиогдлоо

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын “Дипломат дуу хоолой” байгууллагатай хамтран “Ирээдүйн дипломатууд” арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээнд Хятадын муж, мужийн шилдэг 35 хүүхэд багш нарын хамт оролцсон бөгөөд энэ үеэр ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын тухай хятад хүүхдүүдэд товч танилцуулж, монголын үндэсний дуу, бүжгийг сонирхуулсан байна. 

Мөн арга хэмжээнд оролцсон хятад хүүхдүүд хятадын үндэсний тулааны урлаг Ү-шү-гийн үзүүлбэр үзүүлж, ардын бүжиг бүжиглэн өөрсдийн авьяасаа сонирхуулснаас гадна монгол дуу дуулж үзүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН