Нүүр хуудасМэдээИхтамир сумын Хөхнуурын голомтоос тарваган тахал өвчний эсрэг бие илэрчээ

Ихтамир сумын Хөхнуурын голомтоос тарваган тахал өвчний эсрэг бие илэрчээ

Архангай аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын өндөр идэвхитэй Хөхнуурын өр голомтондхийсэнтарваган тахлыншинжилгээгээрмахчин шувуу, мэрэгч амьтны хөдөлгөөн тоошлыг хянан мэрэгч амьтан, зэм үхдэл олборлон амьтны үс ноолуур, нүхний амсрын гадны шимэгч, махчин шувууны гулигдас ноохой гээд нийт 529 сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээний дүнгээр махчин шувууны шинэ гулигдаснаас тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдвар эризипелойд-(Erysipelothriх rhusiopathiae)-ийн өсгөвөрийг илрүүлж, полимеразын гинжин урвал буюу молекул биологийн шинжилгээ /ПГУ/ эерэг дүнтэй гарсан байна.

Олборлосон 16 урт сүүлт зурам (Spermophilus undulatus), нэг монгол огдой (Ochotona pallasii)-ноос тарваган тахлын эсрэг бие хайх цус наалдуулах шууд бус урвал /ЦНШБУ/-аар эерэг гарсныг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабориторит баталгаажуулжээ.

Хөхнуур багийн Мухар-3244702243 секторт урт сүүлт зурамны халдваржилт 33.3 хувь, Халхи-3244703421 секторт урт сүүлт зурамны халдваржилт 20 хувь, монгол огдой 3.3 хувь байна. Энэ судалгаагаар Хөхнуурын байгалийн голомтод тарваган тахал, эризипелоидын үүсгэгч идэвхитэй орчиж байгааг тогтоолоо.

Хяналт шинжилгээ хийхэд аймгийн ЗӨСТ-ийн багийнхантай суурь судалгааны баг биологийн ухааны доктор, дэд профессор В.Батсайхан, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор зөвлөх зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, ЗӨСҮТ-ийн лавлагаа лаборатори хамтран ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН