Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.