Нүүр хуудасМэдээИ-Монголиа: Иргэн та E-Mongolia системээс зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн FICO...

И-Монголиа: Иргэн та E-Mongolia системээс зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн FICO оноогоо шалгах боломжтой

АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд ашигладаг FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 онооны хооронд дүгнэдэг.

Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлдэг. Тэгвэл “Титан Си Ар Эй ЗМС” ХХК буюу Sainscore зээлийн мэдээллийн сантай хамтран тус үйлчилгээг нэвтрүүлснээр зээл олгох шийдвэрийг түргэн шуурхай, оновчтой болгох ба зээлдэгч байгууллагуудын зээл судлах зардлыг хэмнэх боломжийг бүрдүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН