Нүүр хуудасМэдээИ-Монголиа: Цусаа хандивласан иргэддээ зориулан талархлын цэстэй боллоо

И-Монголиа: Цусаа хандивласан иргэддээ зориулан талархлын цэстэй боллоо

Цус сэлбэлт судлалын үндэсний төв-тэй хамтран эрдэнэт хүний амь насыг аварч буй Монгол улсын хүндэт иргэн танд зориулан E-Mongolia систем талархлын цэсийг шинээр бий болголоо.

Иргэн та E-Mongolia системд амжилттай нэвтэрсний дараа дээд буланд байрлах туслах цэсийн Талархал хэсгээс танд зориулсан талархлын мэдээллийг харах боломжтой.

 Дэлхий дээр 3 секунд тутамд цусны хэрэгцээ бий болдог ба таны 1 удаа хандивласан цус 3 хүний амь нас, эрүүл мэндийг авардаг төдийгүй нэг удаад цус хандивлахад ердөө 30 минут зарцуулдаг аж.

Та ч бас бусдад амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН