Ардчилсан намын Тэргүүлэгчдийн ээлжит 4 дүгээр хурал болж, намын үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд, “Өөрчилье, бүтээе” аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгууллаа.
Мөн намын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав.
“Өөрчилье, бүтээе” аяны хүрээнд иргэдийн санал, санаачилгыг сонсож, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд ажлын хэсэг анхаарч ажиллана





